Өнөө үед Монголчууд түүхэндээ байгаагүй олон янзын шашны урсгалыг дагах болж, хүний итгэл үнэмшил дээр тулгуурлан далд ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх гэсэн бөө, зайран, удган, лам, номлогч, имам, бясалгал, иогийн багш, далд ухамсарыг сэргээх төвийн ба энергийн төвийн багш, амьдралыг зөв зүгт зааж чиглүүлэгч сургагч (Life coach), шинэ шашныг номлогч гэх мэт “хуурамч дүр” эсгэсэн хүмүүсийг дагаж бишрэн сэтгэл санаа, эрүүл мэнд, эд материалын хохирол амсах тохиолдол цөөнгүй гарах болжээ.
С.Дэмбэрэл: Хуурамч номлогчид ба тэдний төрх →-ийг үргэлжлүүлэн унш
Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ШУА-ийн Философийн хүрээлэнгээс Юнескогийн Монголын Үндэсний комисстой хамтран зохион байгуулсан “Тогтвортой хөгжил: Оюуны соёл” эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцүүлсэн нэгэн илтгэлийг танилцуулж байна.
Илтгэл эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд хэвлэгдсэн бөгөөд эх бэлтгэлийн алдаанаас үүдэн илтгэлийн нэр буруу хэвлэгдсэнд хүлцэл өчье.
Энэхүү илтгэлд бид Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд шашны байгууллагын зүгээс нийгмийн хөгжилд оруулах хувь нэмэр, оролцооны боломжийг эрэлхийлсэн болно.
Тогтвортой хөгжил ба шашин: хөгжлийн төлөөх хамтын ажиллагааны шинэ боломж →-ийг үргэлжлүүлэн унш
Та бүхэнд TED-ийн мэдлэгийн сангаас дэлхийн шилдэг судлаач, эрдэмтэдийн шашинд холбогдох сэдвээр илтгэсэн илтгэлүүдийг танилцуулж байна. TED: RICHARD DAWKINS: Militant Atheism →-ийг үргэлжлүүлэн унш
АНУ-ын Хан академийн “Дэлхийн түүх” хичээлээс өрнө дахинд өрнөсөн протестант шашны шинэтгэлийн тухай 4 цуврал хичээлийн 3 дугаар хэсгийг та бүхэнд хүргэж байна. ХАН АКАДЕМИ: Шашны шинэтгэлийн тухай. Протестантизмын төрлүүд (3-р хэсэг) →-ийг үргэлжлүүлэн унш
АНУ-ын Хан академийн “Дэлхийн түүх” хичээлийн шашинд холбогдох сэдвүүдийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад өрнө дахинд өрнөсөн протестант шашны шинэтгэлийн тухай 4 цуврал хичээлийн 2 дугаар хэсгийг та бүхэнд хүргэж байна. ХАН АКАДЕМИ: Шашны шинэтгэлийн тухай: Мартин Лютер (2-р хэсэг) →-ийг үргэлжлүүлэн унш
Блогт маань Видео материалууд гэсэн нэгэн шинэ булан нэмэгдлээ. Энд шашин судлалын сонирхолтой видео хичээлүүд, баримтат нэвтрүүлэг, кино болон бусад сонирхолтой видео контентуудыг нийтэлж байх болно. Видео материалууд гэсэн шинэ булан нээгдлээ →-ийг үргэлжлүүлэн унш
Багш, суралцагчийн сургалтын үйл ажиллагаанд нээлттэй боловсролын арга, хэлбэрийг хэрэгжүүлэх боломжийг олгохоор БСШУЯ-ны захиалгаар Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн мэргэжлийн эрдэмтэн, багш нар АНУ-ын Хан академийн 500 гаруй видео хичээлийг монгол хэлнээ орчуулан хүргэж байгаа юм байна. Энэ хичээлүүдийг ETV сувгаар нэвтрүүлж байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Энд бага, дунд, ахлах ангийн математик, геометрийн хичээлүүд, биологи, дэлхийн түүхийн хичээлүүдийг маш сонирхолтой хэлбэрээр бэлтгэжээ.
Бид энэ удаад Дэлхийн түүхийн хичээлүүдээс өрнө дахинд өрнөсөн протестант шашны шинэтгэлийн тухай сонирхолтой 4 хичээлийг та бүхэнд хүргэж байна. ХАН АКАДЕМИ: Шашны шинэтгэлийн тухай: Өмнөтгөл (1-р хэсэг) →-ийг үргэлжлүүлэн унш
Та бүхэнд Австрийн Веннд төвтэй 40th foundation -ийн захиалгаар Фанки Консалтингийн мэргэжилтнүүдийн гүйцэтгэсэн “Дэлхийн шашны мод”-ыг хүргэж байна. Уг мод нь Хиндү, Будда, Христ, Ислам, Зороастр, Шинто, Иудай, Күнз, Бахай зэрэг дэлхийн 11 томоохон шашны түүхэн хөгжлийг үндсэн урсгал чиглэлүүд болон түүнээс салаалан гарсан сект, культийн хамтаар харуулжээ. Инфографик: Дэлхийн шашны мод →-ийг үргэлжлүүлэн унш
Уншигч та бүхэнд МУИС-ийн Философи, Шашин судлалын тэнхмийн багш С.Дэмбэрэлийн “Мүүний шинэ шашны хөдөлгөөний тухай” өгүүллийг хүргэж байна. Өгүүллийн эх МУИС-ийн НШУС-ийн “Философи, шашин судлал” эрдэм шинжилгээний цувралын 2016 оны дугаарт хэвлэгдсэн.
Сүүлийн жилүүдэд цаг хугацааны хувьд шинэ тулгар бий болсон, үзэл санаа, сургааль номлолын хувьд уламжлалт шашны зарим урсгалуудтай уг гарвалаараа нэг байж болох ч агуулга, тайлбарын хувьд өөр чиг баримжаатай шашны урсгал чиглэлүүд манай улсад нөлөө, хүрээгээ эрчимтэй тэлэх боллоо. Орчин үеийн шашин судлалд шинэ шашны хөдөлгөөн, шинэ шашны урсгал, шинэ шашин гэхчилэн нэрлэж ирсэн эдгээр шашны урсгалуудын нэг болох Мүүний шашны тухай сонирхолтой өгүүллийг зохиогчийн зөвшөөрлөөр нийтэлж байна. С.Дэмбэрэл: Мүүний шинэ шашны хөдөлгөөний тухай тайлбар →-ийг үргэлжлүүлэн унш
Судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл, бодол эргэцүүлэмж, нийтлэл, орчуулга