Инфографик: Шашны ертөнц

Өнөө үед дэлхий дээр оршин буй шашин шүтлэгийн тухай бас нэгэн сонирхолтой инфографик орууллаа. Шашныг ангилах олон янзын хандлага байдаг тухай тус блог дээр өмнө нь нийтлэсэн билээ. Энэхүү инфографик нь шашныг сургаал номлолын агуулгаар нь Дхармын (зам мөрийн) болон Дхармын бус, Абрахамын болон Абрахамын бус шашин хэмээн ангилдаг системд үндэслэжээ. Continue reading Инфографик: Шашны ертөнц

Сурталчилгаа

Монгол дахь шашин шүтлэгийн өнөөгийн байдал

Энэхүү өгүүлэлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн захиалгаар 1994, 2003 онд хийгдсэн судалгаа, Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын мэдээ баримт, бусад мэдээ, баримтуудад түшиглэн Монгол дахь шашин шүтлэгийн төлөв байдалд гарч буй өөрчлөлт, өнөөгийн байдлыг шашин шүтэгчид, шашны урсгал чиглэл, сүм хийд шашны байгууллага гэсэн үндсэн гурван хэсгээр тоймлон харуулахыг зорьлоо. Continue reading Монгол дахь шашин шүтлэгийн өнөөгийн байдал

Шашны аялал жуулчлал

Нийтлэл оруулаагүй удсанд уншигчдаасаа уучлал хүсье. Хамгийн сүүлийн нийтлэлээсээ хойш бараг жил өнгөрөх дөхсөн байна. Энэ удаад блогийн статистикт хамгийн олон хүсэлттэйгээр бүртгэгдсэн шашны аялал жуулчлалын асуудалд холбогдох нэгэн хамтын бүтээлийг оруулж байна. Хэрэв уг өгүүллийг хуулбарлан ашиглахыг хүсвэл зохиогчдын эрхэд хүндэтгэлтэй хандан эх сурвалжийг заавал дурдаж байна уу. Continue reading Шашны аялал жуулчлал