Эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлнэ үү

Шашин судлаачдын монголын нийгэмлэгийн албан ёсны сэтгүүл “Шашин судлал: онол, арга зүйн асуудлууд” эрдэм шинжилгээний бичиг нь Шашин судлаачдын монголын нийгэмлэгийн дэргэдэх Шашин судлалын институтээс эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний цуврал бөгөөд эрдэмтэд, судлаачдын судалгааны үр дүнг олон нийт, шийдвэр гаргагч, шашин судлалын чиглэлээр суралцагчид, сонирхогчдод хүргэхийн зэрэгцээ чөлөөт сэтгэлгээ, эрэл хайгуул, туршлага солилцох явдлыг дэмжих зорилготой юм. Continue reading Эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлнэ үү

The Complete Bible Atlas

Selections From Patterns in Comparative Religion by Mircea Eliade

Инфографик: Шашны ертөнц

Өнөө үед дэлхий дээр оршин буй шашин шүтлэгийн тухай бас нэгэн сонирхолтой инфографик орууллаа. Шашныг ангилах олон янзын хандлага байдаг тухай тус блог дээр өмнө нь нийтлэсэн билээ. Энэхүү инфографик нь шашныг сургаал номлолын агуулгаар нь Дхармын (зам мөрийн) болон Дхармын бус, Абрахамын болон Абрахамын бус шашин хэмээн ангилдаг системд үндэслэжээ. Жич: Зурган дээр дарж томруулан харна уу.

Эх сурвалж

Монгол дахь шашин шүтлэгийн өнөөгийн байдал

Энэхүү өгүүлэлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн захиалгаар 1994, 2003 онд хийгдсэн судалгаа, Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын мэдээ баримт, бусад мэдээ, баримтуудад түшиглэн Монгол дахь шашин шүтлэгийн төлөв байдалд гарч буй өөрчлөлт, өнөөгийн байдлыг шашин шүтэгчид, шашны урсгал чиглэл, сүм хийд шашны байгууллага гэсэн үндсэн гурван хэсгээр тоймлон харуулахыг зорьлоо. Continue reading Монгол дахь шашин шүтлэгийн өнөөгийн байдал

Шашны аялал жуулчлал

Нийтлэл оруулаагүй удсанд уншигчдаасаа уучлал хүсье. Хамгийн сүүлийн нийтлэлээсээ хойш бараг жил өнгөрөх дөхсөн байна. Энэ удаад блогийн статистикт хамгийн олон хүсэлттэйгээр бүртгэгдсэн шашны аялал жуулчлалын асуудалд холбогдох нэгэн хамтын бүтээлийг оруулж байна. Хэрэв уг өгүүллийг хуулбарлан ашиглахыг хүсвэл зохиогчдын эрхэд хүндэтгэлтэй хандан эх сурвалжийг заавал дурдаж байна уу.

*  *  *

Аялал жуулчлал эхлэн хөгжсөн анхны гарааны цэгийг тодорхойлох нь амаргүй ч хэрэв хүн өөрийн байнга оршин суух газраасаа тодорхой зорилгоор өөр тийш хийж буй шилжилтийг аялал жуулчлал гэж үзвэл эртний Грек, Ромын  эзэнт гүрний үеэс эхлэлтэй гэж үзэж болох юм. Энэ үеийн аялал жуулчлалын үндсэн хэлбэр нь худалдааны болон газар зүйн зорилгод чиглэгдэж байсныг бид түүхээс мэднэ. Үүнээс гадна хүн төрөлхтнийг аялалд түлхэж байсан нэгэн хүчин зүйл бол яах аргагүй шашин шүтлэг юм. Continue reading Шашны аялал жуулчлал

Шинэ шашны хөдөлгөөн (NRM): нэршил ба хэлбэр (дэд хэсэг)

Үргэлжлэл…

Шинэ шашны хөдөлгөөнүүд нь үзэл номлол, зан үйл, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх байдлаар өөр хоорондоо ялгагддаг. Хэдийгээр сүсэгтнүүдийнхээ тоогоор дэлхийн томоохон шашнуудтай харьцуулахад гавихгүй мэт боловч урсгал чиглэлийн хувьд хавьгүй олон юм. Соёлын олон янзын ялгаатай байдал, дэлхий нийтийг хамарсан даяарших үйл явц, сэтгэлгээний чөлөөт байдал, шинжлэх ухааны дэвшилтэт нээлтүүд болон хүн төрөлхтний өмнө тулгарч буй глобаль шинж чанартай асуудлууд нь шинэ шинэ шашны урсгал чиглэл, хөдөлгөөнүүдийг бий болгосоор байна. Эдгээрээс зарим нэг нь зөвхөн угсаатан, улс үндэстний хэмжээнд л үйл ажиллагаагаа явуулдаг бол зарим нь дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц болж чаджээ. Continue reading Шинэ шашны хөдөлгөөн (NRM): нэршил ба хэлбэр (дэд хэсэг)

%d bloggers like this: