TED: RICHARD DAWKINS: Militant Atheism

Та бүхэнд TED-ийн мэдлэгийн сангаас дэлхийн шилдэг судлаач, эрдэмтэдийн шашинд холбогдох сэдвээр илтгэсэн илтгэлүүдийг танилцуулж байна.

Technology, Entertainment, Design гэсэн 3 үгний товчлолоос бүрдсэн TED нь 1984 оноос эхлэн “Даян дэлхийд санаагаа хуваалцая” уриатайгаар дэлхийн шилдэг эрдэмтэд, судлаачид, зохион бүтээгчид болон энтерпренерүүдийг цуглуулан шинжлэх ухаан, технологи, энтэртэйнмэнт, дизайн, хүмүүнлэг, бизнес, хөгжлийн нэн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн санал бодлоо хуваалцах зорилгоор зохион байгуулагддаг олон улсын арга хэмжээ юм.

TED-д оролцогч нь дэлхий нийтийг хамарсан глобал асуудлыг сонгож түүний шийдэл бүхий бүтээлч санаачилгыг дэвшүүлэн 18 минутад багтаан илтгэдэг байна. Уг арга хэмжээнд Bill Clinton, Bill Gates, Google-ийг үндэслэгч Larry Page and Sergey Brin, Malcolm Gladwell, Albert Gore, Gordon Brown, Jane Goodall, Richard Dawkins зэрэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сэтгэгчид, нобелийн шагналтнууд болон дэлхийд хүргэх шинэ санаа байна гэдгээ нотолж чадсан эгэл жирийн залуус хүртэл оролцож байжээ.

TEDTalks” буюу TED чуулга уулзалт дээр хэлэлцэгдсэн илтгэлүүдийг TED.com цахим хуудас дээр үнэгүй үзэх боломжтойгоор байрлуулдаг. Эдгээр илтгэлийг та монгол хадмалтайгаар доорх хаягаар орж үзэх боломжтой.

TED

TEDxUlaanbaatar

TED -ийн анхны нийтлэлээрээ та бүхэнд Английн биологич, Оксфордын их сургуулийн профессор Ричард Докинзийн “Militant Atheism” илтгэлийг монгол хадмалтайгаар хүргэж байна. Тэрээр энэ илтгэлдээ сүүлийн үед өрнө дахины шинжлэх ухаан, боловсролын салбарт цар хүрээгээ тэлээд буй “creationism (бүтээгчийн тухай)” болон “intelligent design (амьдралын үүсэл гарлын тухай криэтонист үндэслэлийг шинжлэх ухааны онолоор нотлох гэж оролддог хуурмаг шинжлэх ухаан)”-ийн үзэл санааг хурцаар шүүмжилж, рациональ, атейст хандлагыг асуудалд хандах шинжлэх ухаанч зарчим болох талаас нь хөнджээ.

https://embed.ted.com/talks/lang/mn/richard_dawkins_on_militant_atheism

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s