The Complete Bible Atlas

Христийн шашны сургаал номлолын цөм болох Библид дурдагдсан газар нутгийн холбогдох газар нутгийн атластай танилцана уу. The Complete Bible Atlas -ийг үргэлжлүүлэн унш

Selections From Patterns in Comparative Religion by Mircea Eliade

Румыны шашин судлаач, шашны түүхч, домогзүйч, зохиолч, философич, Чикагогийн Их Сургуулийн профессор асан Мирча Элиадегийн 1949 онд туурвисан, шашин судлалын орчин үеийн онолуудад чухал байр суурь эзэлдэг “Traite d’histoire des religions” (Patterns in Comparative Religion) бүтээлийн англи орчуулгын хэсгээс хүргэж байна. Selections From Patterns in Comparative Religion by Mircea Eliade -ийг үргэлжлүүлэн унш

Инфографик: Шашны ертөнц

Өнөө үед дэлхий дээр оршин буй шашин шүтлэгийн тухай бас нэгэн сонирхолтой инфографик орууллаа. Шашныг ангилах олон янзын хандлага байдаг тухай тус блог дээр өмнө нь нийтлэсэн билээ. Энэхүү инфографик нь шашныг сургаал номлолын агуулгаар нь Дхармын (зам мөрийн) болон Дхармын бус, Абрахамын болон Абрахамын бус шашин хэмээн ангилдаг системд үндэслэжээ. Инфографик: Шашны ертөнц -ийг үргэлжлүүлэн унш

Шашны аялал жуулчлал

Нийтлэл оруулаагүй удсанд уншигчдаасаа уучлал хүсье. Хамгийн сүүлийн нийтлэлээсээ хойш бараг жил өнгөрөх дөхсөн байна. Энэ удаад блогийн статистикт хамгийн олон хүсэлттэйгээр бүртгэгдсэн шашны аялал жуулчлалын асуудалд холбогдох нэгэн хамтын бүтээлийг оруулж байна. Хэрэв уг өгүүллийг хуулбарлан ашиглахыг хүсвэл зохиогчдын эрхэд хүндэтгэлтэй хандан эх сурвалжийг заавал дурдаж байна уу. Шашны аялал жуулчлал -ийг үргэлжлүүлэн унш

Шинэ шашны хөдөлгөөн (NRM): нэршил ба хэлбэр (дэд хэсэг)

Үргэлжлэл…

Шинэ шашны хөдөлгөөнүүд нь үзэл номлол, зан үйл, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх байдлаар өөр хоорондоо ялгагддаг. Хэдийгээр сүсэгтнүүдийнхээ тоогоор дэлхийн томоохон шашнуудтай харьцуулахад гавихгүй мэт боловч урсгал чиглэлийн хувьд хавьгүй олон юм. Соёлын олон янзын ялгаатай байдал, дэлхий нийтийг хамарсан даяарших үйл явц, сэтгэлгээний чөлөөт байдал, шинжлэх ухааны дэвшилтэт нээлтүүд болон хүн төрөлхтний өмнө тулгарч буй глобаль шинж чанартай асуудлууд нь шинэ шинэ шашны урсгал чиглэл, хөдөлгөөнүүдийг бий болгосоор байна. Эдгээрээс зарим нэг нь зөвхөн угсаатан, улс үндэстний хэмжээнд л үйл ажиллагаагаа явуулдаг бол зарим нь дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц болж чаджээ. Шинэ шашны хөдөлгөөн (NRM): нэршил ба хэлбэр (дэд хэсэг) -ийг үргэлжлүүлэн унш

Ислам шашин дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн нь

Идэвхтэн уншигчиддаа зориулан манай нэртэй шашин судлаачдын нэг А.Жамбал багшийн “Ислам шашин” (2007) бүтээлээс хэсэгчлэн авч сүүлийн үеийн мэдээ баримтаар баяжуулан хүргэж байна. Уг бүтээлийг та бүхэн номын сан, номын дэлгүүрүүд болон зохиогчоос худалдан авч дэлгэрүүлэн уншихыг хүсье. Ислам шашин дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн нь -ийг үргэлжлүүлэн унш

Тоон мэдээ: Монгол Улсын хүн амын шашин шүтлэг (2010 оны байдлаар)

Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын хувьд шашин шүтлэгийн асуулт нэмж оруулсан нь шашин судлаач бидний хувьд тун ач холбогдолтой зүйл боллоо. Монголын нийт хүн амын шашин шүтлэгийн төлөв байдлын талаар хийсэн тоотой хэдхэн судалгаа бий. 1970-1980-аад онд Шинжлэх ухааны академиас хөдөлмөрчдийн шашин, шашингүйн үзэл, хүмүүжлийн асуудлаар социологийн судалгааг тодорхой үе шаттайгаар тогтмол явуулж ирсэн. Тоон мэдээ: Монгол Улсын хүн амын шашин шүтлэг (2010 оны байдлаар) -ийг үргэлжлүүлэн унш

Бодь сэтгэл, түүнийг төлөвшүүлэх шалтгаан, үрийн долоон увьдас

Бусдын тусад зорьж, өөрийн биеийг огоорон золиосолж чадах, их хөлгөний мөрийн гол суурь болсон сэтгэлийн онцгой чанар бол бодь сэтгэл юм. Бодь сэтгэл бол Буддын шашны хамгийн эрхэм гол зорилго мөн бөгөөд маанийн зургаан үсгийн утгаар товчхон бөгөөд тодорхой илэрхийлэгддэг билээ. Бодь сэтгэл, түүнийг төлөвшүүлэх шалтгаан, үрийн долоон увьдас -ийг үргэлжлүүлэн унш

Судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл, бодол эргэцүүлэмж, нийтлэл, орчуулга