Tag Archives: Культ

С.Дэмбэрэл: Мүүний шинэ шашны хөдөлгөөний тухай тайлбар

Уншигч та бүхэнд МУИС-ийн Философи, Шашин судлалын тэнхмийн багш С.Дэмбэрэлийн “Мүүний шинэ шашны хөдөлгөөний тухай” өгүүллийг хүргэж байна. Өгүүллийн эх МУИС-ийн НШУС-ийн “Философи, шашин судлал” эрдэм шинжилгээний цувралын 2016 оны дугаарт хэвлэгдсэн.

Сүүлийн жилүүдэд цаг хугацааны хувьд шинэ тулгар бий болсон, үзэл санаа, сургааль номлолын хувьд уламжлалт шашны зарим урсгалуудтай уг гарвалаараа нэг байж болох ч агуулга, тайлбарын хувьд өөр чиг баримжаатай шашны урсгал чиглэлүүд манай улсад нөлөө, хүрээгээ эрчимтэй тэлэх боллоо. Орчин үеийн шашин судлалд шинэ шашны хөдөлгөөн, шинэ шашны урсгал, шинэ шашин гэхчилэн нэрлэж ирсэн эдгээр шашны урсгалуудын нэг болох Мүүний шашны тухай сонирхолтой өгүүллийг зохиогчийн зөвшөөрлөөр нийтэлж байна. С.Дэмбэрэл: Мүүний шинэ шашны хөдөлгөөний тухай тайлбар -ийг үргэлжлүүлэн унш

Advertisements

Шинэ шашны хөдөлгөөн (NRM): нэршил ба хэлбэр (эхний хэсэг)

Монгол Улсын хүн амын шашин шүтлэгийн төлөв байдлыг тодруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны захиалгаар 1994, 2003 онуудад хийгдсэн цуврал судалгааны үр дүнгээс үзэхэд өнөөгийн монголын нийгэмд үүсэл гарал, шинж чанар, агуулгаараа нэлээд ялгаа бүхий сүсэг бишрэлийн өөр өөр төрөл хэлбэрийн илрэлүүд оршиж байгаа бөгөөд эдгээрийг төстэй шинжээр нь нэгтгэн ангилж, бүлэглэхэд дараах үндсэн таван бүлэгт хуваагдаж байгаа юм. Үүнд:

  1. Нэн эртний улбаа мөртэй байгаль шүтлэг ба түүнд суурилсан бөө мөргөлийн болон тэнгэр шүтлэгийн хэлбэрүүд;
  2. Монгол оронд шарын шашин дэлгэрэх үеэс хэвшиж тогтсон Буддын шашны зан үйл, шүтлэгийн хэлбэрүүд;
  3. Манай орны цөөнхи үндэстэн болох казах түмний уламжлалт шашин болох Исламын шашин;
  4. Нэн шинэ үед нэвтэрч дэлгэрч байгаа Христийн шашин, түүний төрөл, хэлбэрүүд
  5. Өөр бусад шашин шүтлэгийн илрэлүүд буюу шинэ шашны болон нэн шинэ шашны хөдөлгөөнүүд. Шинэ шашны хөдөлгөөн (NRM): нэршил ба хэлбэр (эхний хэсэг) -ийг үргэлжлүүлэн унш

Шашны байгууллагын хэлбэр, үйл ажиллагааны онцлог

Шашны байгууллага нь шашны зохион байгуулалтын талыг илэрхийлсэн элемент бөгөөд шашны итгэл үнэмшил, шашны ухамсарын тодорхой түвшин дэх хүмүүсийн өвөрмөц нэгдэл буюу нийгэмлэг, нийгмийн нэг институт юм. Шашны тахилга шүтлэгийн болон тахилга шүтлэгийн бус зохион байгуулалттай үйл ажиллагаа нь шашны янз бүрийн байгууллагуудаар дамжин илэрдэг.

Энэ утгаараа шашны байгууллага нь шашны оршин тогтнохын үндэс нь болж, сүсэгтний сүсэг бишрэлийг гүнзгийрүүлэх, хүн амыг шашны үйл хэрэгт хөтлөн оруулагч хүч нь болж байдаг.

Шашны байгууллага нь шашны сүсэг бишрэлийн төлөв байдал, цар хүрээ, нийгмийн нөхцлөөс хамаарч улс үндэстэн бүрт харилцан адил бус хугацаанд бүрэлдэн тогтож иржээ. Тотемизм, анимизм, фетишизм зэрэг шашны эртний хэлбэрүүдэд нэгдмэл зохион байгуулалт бүхий шашны байгууллага байгаагүй боловч овог, отгийн ахлагч, оюун санааны удирдагчид болох бөө, удган, тайлгач нарын удирдлага дор сүсэг бишрэлийн зан үйлийг гүйцэтгэж байсан түүхийн ул мөр олон бий. Шашны байгууллагын хэлбэр, үйл ажиллагааны онцлог -ийг үргэлжлүүлэн унш