Category Archives: Шашны инфографикууд

Инфографик: Дэлхийн шашны мод

Та бүхэнд Австрийн Веннд төвтэй 40th foundation -ийн захиалгаар Фанки Консалтингийн мэргэжилтнүүдийн гүйцэтгэсэн “Дэлхийн шашны мод”-ыг хүргэж байна. Уг мод нь Хиндү, Будда, Христ, Ислам, Зороастр, Шинто, Иудай, Күнз, Бахай зэрэг дэлхийн 11 томоохон шашны түүхэн хөгжлийг үндсэн урсгал чиглэлүүд болон түүнээс салаалан гарсан сект, культийн хамтаар харуулжээ. Инфографик: Дэлхийн шашны мод -ийг үргэлжлүүлэн унш

Advertisements

Монгол дахь гадаад иргэдийн шашин шүтлэг, эрх зүйн орчин

Энэхүү өгүүлэлд шашны байгууллагын бүртгэл, зөвшөөрөл хариуцсан төрийн байгууллага, иргэдийн шилжилт хөдөлгөөн, иргэний харьяаллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудын мэдээлэл, олон улсын байгууллагуудын тайлан мэдээ зэрэгт тулгуурлан шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй гадаад иргэд, тэдгээрт тулгарч буй асуудал, бэрхшээлийн дүр зургийг гаргахыг оролдлоо.Өгүүллийн эх ШУА, Философийн хүрээлэнгийн “Философи, эрхийн судлал” сэтгүүлийн 2016 оны XXXI ботид хэвлэгдсэн болно. Монгол дахь гадаад иргэдийн шашин шүтлэг, эрх зүйн орчин -ийг үргэлжлүүлэн унш

Инфографик: Шашны ертөнц

Өнөө үед дэлхий дээр оршин буй шашин шүтлэгийн тухай бас нэгэн сонирхолтой инфографик орууллаа. Шашныг ангилах олон янзын хандлага байдаг тухай тус блог дээр өмнө нь нийтлэсэн билээ. Энэхүү инфографик нь шашныг сургаал номлолын агуулгаар нь Дхармын (зам мөрийн) болон Дхармын бус, Абрахамын болон Абрахамын бус шашин хэмээн ангилдаг системд үндэслэжээ. Инфографик: Шашны ертөнц -ийг үргэлжлүүлэн унш

Монгол дахь шашин шүтлэгийн өнөөгийн байдал

Энэхүү өгүүлэлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн захиалгаар 1994, 2003 онд хийгдсэн судалгаа, Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын мэдээ баримт, бусад мэдээ, баримтуудад түшиглэн Монгол дахь шашин шүтлэгийн төлөв байдалд гарч буй өөрчлөлт, өнөөгийн байдлыг шашин шүтэгчид, шашны урсгал чиглэл, сүм хийд шашны байгууллага гэсэн үндсэн гурван хэсгээр тоймлон харуулахыг зорьлоо. Монгол дахь шашин шүтлэгийн өнөөгийн байдал -ийг үргэлжлүүлэн унш

Тоон мэдээ: Монгол Улсын хүн амын шашин шүтлэг (2010 оны байдлаар)

Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын хувьд шашин шүтлэгийн асуулт нэмж оруулсан нь шашин судлаач бидний хувьд тун ач холбогдолтой зүйл боллоо. Монголын нийт хүн амын шашин шүтлэгийн төлөв байдлын талаар хийсэн тоотой хэдхэн судалгаа бий. 1970-1980-аад онд Шинжлэх ухааны академиас хөдөлмөрчдийн шашин, шашингүйн үзэл, хүмүүжлийн асуудлаар социологийн судалгааг тодорхой үе шаттайгаар тогтмол явуулж ирсэн. Тоон мэдээ: Монгол Улсын хүн амын шашин шүтлэг (2010 оны байдлаар) -ийг үргэлжлүүлэн унш