Category Archives: Шашин судлал: онол арга зүйн асуудлууд

Тогтвортой хөгжил ба шашин: хөгжлийн төлөөх хамтын ажиллагааны шинэ боломж

Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ШУА-ийн Философийн хүрээлэнгээс Юнескогийн Монголын Үндэсний комисстой хамтран зохион байгуулсан “Тогтвортой хөгжил: Оюуны соёл” эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцүүлсэн нэгэн илтгэлийг танилцуулж байна.

Илтгэл эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд хэвлэгдсэн бөгөөд эх бэлтгэлийн алдаанаас үүдэн илтгэлийн нэр буруу хэвлэгдсэнд хүлцэл өчье.

Энэхүү илтгэлд бид Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд шашны байгууллагын зүгээс нийгмийн хөгжилд оруулах хувь нэмэр, оролцооны боломжийг эрэлхийлсэн болно.

Continue reading Тогтвортой хөгжил ба шашин: хөгжлийн төлөөх хамтын ажиллагааны шинэ боломж

Advertisements

Монгол дахь гадаад иргэдийн шашин шүтлэг, эрх зүйн орчин

Энэхүү өгүүлэлд шашны байгууллагын бүртгэл, зөвшөөрөл хариуцсан төрийн байгууллага, иргэдийн шилжилт хөдөлгөөн, иргэний харьяаллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудын мэдээлэл, олон улсын байгууллагуудын тайлан мэдээ зэрэгт тулгуурлан шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй гадаад иргэд, тэдгээрт тулгарч буй асуудал, бэрхшээлийн дүр зургийг гаргахыг оролдлоо.Өгүүллийн эх ШУА, Философийн хүрээлэнгийн “Философи, эрхийн судлал” сэтгүүлийн 2016 оны XXXI ботид хэвлэгдсэн болно. Continue reading Монгол дахь гадаад иргэдийн шашин шүтлэг, эрх зүйн орчин

Эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлнэ үү

Шашин судлаачдын монголын нийгэмлэгийн албан ёсны сэтгүүл “Шашин судлал: онол, арга зүйн асуудлууд” эрдэм шинжилгээний бичиг нь Шашин судлаачдын монголын нийгэмлэгийн дэргэдэх Шашин судлалын институтээс эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний цуврал бөгөөд эрдэмтэд, судлаачдын судалгааны үр дүнг олон нийт, шийдвэр гаргагч, шашин судлалын чиглэлээр суралцагчид, сонирхогчдод хүргэхийн зэрэгцээ чөлөөт сэтгэлгээ, эрэл хайгуул, туршлага солилцох явдлыг дэмжих зорилготой юм. Continue reading Эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлнэ үү

Монгол дахь шашин шүтлэгийн өнөөгийн байдал

Энэхүү өгүүлэлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн захиалгаар 1994, 2003 онд хийгдсэн судалгаа, Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын мэдээ баримт, бусад мэдээ, баримтуудад түшиглэн Монгол дахь шашин шүтлэгийн төлөв байдалд гарч буй өөрчлөлт, өнөөгийн байдлыг шашин шүтэгчид, шашны урсгал чиглэл, сүм хийд шашны байгууллага гэсэн үндсэн гурван хэсгээр тоймлон харуулахыг зорьлоо. Continue reading Монгол дахь шашин шүтлэгийн өнөөгийн байдал