Category Archives: Шашин судлалын ойлголт, хандлага, тодорхойлолтууд

Ойлголт, хандлага, тодорхойлолтууд

Тогтвортой хөгжил ба шашин: хөгжлийн төлөөх хамтын ажиллагааны шинэ боломж

Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ШУА-ийн Философийн хүрээлэнгээс Юнескогийн Монголын Үндэсний комисстой хамтран зохион байгуулсан “Тогтвортой хөгжил: Оюуны соёл” эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцүүлсэн нэгэн илтгэлийг танилцуулж байна.

Илтгэл эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд хэвлэгдсэн бөгөөд эх бэлтгэлийн алдаанаас үүдэн илтгэлийн нэр буруу хэвлэгдсэнд хүлцэл өчье.

Энэхүү илтгэлд бид Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд шашны байгууллагын зүгээс нийгмийн хөгжилд оруулах хувь нэмэр, оролцооны боломжийг эрэлхийлсэн болно.

Continue reading Тогтвортой хөгжил ба шашин: хөгжлийн төлөөх хамтын ажиллагааны шинэ боломж

Advertisements

Шашныг ангилах нь: ойлголт, хандлагууд

Шашин, сүсэг бишрэлийн талаарх мэдлэгийг өргөн цар хүрээг хамруулан ангилан системчлэх оролдлого нь олон зууны турш шашин судлаачдын нэгэн зорилт байсаар ирсэн бөгөөд ялангуяа шашин, сүсэг бишрэлийн талаар мэдлэг өргөжин тэлж, шинжлэх ухааны орчин үеийн судалгааны арга зүй улам бүр боловсронгуй болсон сүүлийн хоёр зууны туршид энэ чиглэлээр сонирхон судлагчдын тоо нэмэгдэж, шашныг ангилах шинэ шинэ хандлагууд бий болсоор байна.

Continue reading Шашныг ангилах нь: ойлголт, хандлагууд

Шашны байгууллагын хэлбэр, үйл ажиллагааны онцлог

Шашны байгууллага нь шашны зохион байгуулалтын талыг илэрхийлсэн элемент бөгөөд шашны итгэл үнэмшил, шашны ухамсарын тодорхой түвшин дэх хүмүүсийн өвөрмөц нэгдэл буюу нийгэмлэг, нийгмийн нэг институт юм. Шашны тахилга шүтлэгийн болон тахилга шүтлэгийн бус зохион байгуулалттай үйл ажиллагаа нь шашны янз бүрийн байгууллагуудаар дамжин илэрдэг.

Энэ утгаараа шашны байгууллага нь шашны оршин тогтнохын үндэс нь болж, сүсэгтний сүсэг бишрэлийг гүнзгийрүүлэх, хүн амыг шашны үйл хэрэгт хөтлөн оруулагч хүч нь болж байдаг.

Шашны байгууллага нь шашны сүсэг бишрэлийн төлөв байдал, цар хүрээ, нийгмийн нөхцлөөс хамаарч улс үндэстэн бүрт харилцан адил бус хугацаанд бүрэлдэн тогтож иржээ. Тотемизм, анимизм, фетишизм зэрэг шашны эртний хэлбэрүүдэд нэгдмэл зохион байгуулалт бүхий шашны байгууллага байгаагүй боловч овог, отгийн ахлагч, оюун санааны удирдагчид болох бөө, удган, тайлгач нарын удирдлага дор сүсэг бишрэлийн зан үйлийг гүйцэтгэж байсан түүхийн ул мөр олон бий. Continue reading Шашны байгууллагын хэлбэр, үйл ажиллагааны онцлог