Category Archives: Орчин үеийн шашны урсгал, чиглэлүүд

Шинэ шашны хөдөлгөөнүүд, тэдний онцлог, нийгэмд үзүүлж буй нөлөөний тухай

С.Дэмбэрэл: Мүүний шинэ шашны хөдөлгөөний тухай тайлбар

Уншигч та бүхэнд МУИС-ийн Философи, Шашин судлалын тэнхмийн багш С.Дэмбэрэлийн “Мүүний шинэ шашны хөдөлгөөний тухай” өгүүллийг хүргэж байна. Өгүүллийн эх МУИС-ийн НШУС-ийн “Философи, шашин судлал” эрдэм шинжилгээний цувралын 2016 оны дугаарт хэвлэгдсэн.

Сүүлийн жилүүдэд цаг хугацааны хувьд шинэ тулгар бий болсон, үзэл санаа, сургааль номлолын хувьд уламжлалт шашны зарим урсгалуудтай уг гарвалаараа нэг байж болох ч агуулга, тайлбарын хувьд өөр чиг баримжаатай шашны урсгал чиглэлүүд манай улсад нөлөө, хүрээгээ эрчимтэй тэлэх боллоо. Орчин үеийн шашин судлалд шинэ шашны хөдөлгөөн, шинэ шашны урсгал, шинэ шашин гэхчилэн нэрлэж ирсэн эдгээр шашны урсгалуудын нэг болох Мүүний шашны тухай сонирхолтой өгүүллийг зохиогчийн зөвшөөрлөөр нийтэлж байна. Continue reading С.Дэмбэрэл: Мүүний шинэ шашны хөдөлгөөний тухай тайлбар

Advertisements

Шинэ шашны хөдөлгөөн (NRM): нэршил ба хэлбэр (дэд хэсэг)

Үргэлжлэл…

Шинэ шашны хөдөлгөөнүүд нь үзэл номлол, зан үйл, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх байдлаар өөр хоорондоо ялгагддаг. Хэдийгээр сүсэгтнүүдийнхээ тоогоор дэлхийн томоохон шашнуудтай харьцуулахад гавихгүй мэт боловч урсгал чиглэлийн хувьд хавьгүй олон юм. Соёлын олон янзын ялгаатай байдал, дэлхий нийтийг хамарсан даяарших үйл явц, сэтгэлгээний чөлөөт байдал, шинжлэх ухааны дэвшилтэт нээлтүүд болон хүн төрөлхтний өмнө тулгарч буй глобаль шинж чанартай асуудлууд нь шинэ шинэ шашны урсгал чиглэл, хөдөлгөөнүүдийг бий болгосоор байна. Эдгээрээс зарим нэг нь зөвхөн угсаатан, улс үндэстний хэмжээнд л үйл ажиллагаагаа явуулдаг бол зарим нь дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц болж чаджээ. Continue reading Шинэ шашны хөдөлгөөн (NRM): нэршил ба хэлбэр (дэд хэсэг)

Шинэ шашны хөдөлгөөн (NRM): нэршил ба хэлбэр (эхний хэсэг)

Монгол Улсын хүн амын шашин шүтлэгийн төлөв байдлыг тодруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны захиалгаар 1994, 2003 онуудад хийгдсэн цуврал судалгааны үр дүнгээс үзэхэд өнөөгийн монголын нийгэмд үүсэл гарал, шинж чанар, агуулгаараа нэлээд ялгаа бүхий сүсэг бишрэлийн өөр өөр төрөл хэлбэрийн илрэлүүд оршиж байгаа бөгөөд эдгээрийг төстэй шинжээр нь нэгтгэн ангилж, бүлэглэхэд дараах үндсэн таван бүлэгт хуваагдаж байгаа юм. Үүнд:

  1. Нэн эртний улбаа мөртэй байгаль шүтлэг ба түүнд суурилсан бөө мөргөлийн болон тэнгэр шүтлэгийн хэлбэрүүд;
  2. Монгол оронд шарын шашин дэлгэрэх үеэс хэвшиж тогтсон Буддын шашны зан үйл, шүтлэгийн хэлбэрүүд;
  3. Манай орны цөөнхи үндэстэн болох казах түмний уламжлалт шашин болох Исламын шашин;
  4. Нэн шинэ үед нэвтэрч дэлгэрч байгаа Христийн шашин, түүний төрөл, хэлбэрүүд
  5. Өөр бусад шашин шүтлэгийн илрэлүүд буюу шинэ шашны болон нэн шинэ шашны хөдөлгөөнүүд. Continue reading Шинэ шашны хөдөлгөөн (NRM): нэршил ба хэлбэр (эхний хэсэг)