Category Archives: Ислам шашин

Ислам шашин дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн нь

Идэвхтэн уншигчиддаа зориулан манай нэртэй шашин судлаачдын нэг А.Жамбал багшийн “Ислам шашин” (2007) бүтээлээс хэсэгчлэн авч сүүлийн үеийн мэдээ баримтаар баяжуулан хүргэж байна. Уг бүтээлийг та бүхэн номын сан, номын дэлгүүрүүд болон зохиогчоос худалдан авч дэлгэрүүлэн уншихыг хүсье. Ислам шашин дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн нь -ийг үргэлжлүүлэн унш

Advertisements

Ислам шашны Лал гэх Монгол нэршлийн талаар

eid-ul-fitr

Саяхан мэргэжилтэн нэгт, номын дүү Элжигэн овогт Б.Дашравдангийн бичсэн “Ислам шашны Лал гэх Монгол нэршлийн талаар” гэсэн нийтлэлийг блог дээрээс нь уншлаа. Манай төр засгийн холбогдох ажилтнууд, түмэн олонд мэдлэг түгээгч хэвлэл мэдээллийн ажилтнууд,  сэтгүүлчидийн зайлшгүй анхааран үзэх ёстой чухал асуудлыг хөндсөн, чухамдаа л загатнасан газар маажив гэмээр сайхан нийтлэл болсон тул илүү олон хүнд хүрээсэй хэмээн өөрийн блог дээрээ дахин нийтэлж байна.

Ислам шашны Лал гэх Монгол нэршлийн талаар -ийг үргэлжлүүлэн унш

Ислам шашны үүсэх үеийн түүхэн нөхцөл

Ислам шашин дэлхийн гурван том шашны нэг мөн бөгөөд буддын ба христос шашин хоёроос бүр хожуу үед, манай он тооллын YII зууны эхэнд Арабын хагас хойг арлын баруун хэсэгт (одоогийн Саудын Араб улсын нутаг дэвсгэрийн баруун хэсэгт) тухайн үеийн араб угсаатны нэгэн том овог болох курейшит овгийн дотор үүсчээ. Исламын ертөнцөд энэ шашны анх үүссэн цаг хугацааг албан ёсоор 622 он гэж үздэг.

Ислам шашин огт хоосноос санамсаргүй гэнэт үүсэж бий болоогүй, эсвэл Аллах бурхны хүсэл зоригоор, ид шидээр, зайлшгүйгээр үүсээгүй, харин тухайн түүхэн тодорхой цаг үе, нөхцөл байдал, нийгэм-эдийн засаг, улс төр, соёл-оюун санааны үйл явдлуудаар уялдан нөхцөлдөж, бэлтгэгдэж аажмаар үүсэн бүрэлдэж дэлгэрсэн нийгэм-соёлын үзэгдэл болно. Ислам шашны үүсэл, төлөвшлийг тэр үеийн нийгэм-түүхийн тодорхой нөхцөл байдал, үйл явдлаас ангид авч үзэж ойлгох аргагүй… Ислам шашны үүсэх үеийн түүхэн нөхцөл -ийг үргэлжлүүлэн унш