Category Archives: Уншууртай ном

The Complete Bible Atlas

Христийн шашны сургаал номлолын цөм болох Библид дурдагдсан газар нутгийн холбогдох газар нутгийн атластай танилцана уу. Continue reading The Complete Bible Atlas

Advertisements

Selections From Patterns in Comparative Religion by Mircea Eliade

Румыны шашин судлаач, шашны түүхч, домогзүйч, зохиолч, философич, Чикагогийн Их Сургуулийн профессор асан Мирча Элиадегийн 1949 онд туурвисан, шашин судлалын орчин үеийн онолуудад чухал байр суурь эзэлдэг “Traite d’histoire des religions” (Patterns in Comparative Religion) бүтээлийн англи орчуулгын хэсгээс хүргэж байна. Continue reading Selections From Patterns in Comparative Religion by Mircea Eliade

Ислам шашны үүсэх үеийн түүхэн нөхцөл

Ислам шашин дэлхийн гурван том шашны нэг мөн бөгөөд буддын ба христос шашин хоёроос бүр хожуу үед, манай он тооллын YII зууны эхэнд Арабын хагас хойг арлын баруун хэсэгт (одоогийн Саудын Араб улсын нутаг дэвсгэрийн баруун хэсэгт) тухайн үеийн араб угсаатны нэгэн том овог болох курейшит овгийн дотор үүсчээ. Исламын ертөнцөд энэ шашны анх үүссэн цаг хугацааг албан ёсоор 622 он гэж үздэг.

Ислам шашин огт хоосноос санамсаргүй гэнэт үүсэж бий болоогүй, эсвэл Аллах бурхны хүсэл зоригоор, ид шидээр, зайлшгүйгээр үүсээгүй, харин тухайн түүхэн тодорхой цаг үе, нөхцөл байдал, нийгэм-эдийн засаг, улс төр, соёл-оюун санааны үйл явдлуудаар уялдан нөхцөлдөж, бэлтгэгдэж аажмаар үүсэн бүрэлдэж дэлгэрсэн нийгэм-соёлын үзэгдэл болно. Ислам шашны үүсэл, төлөвшлийг тэр үеийн нийгэм-түүхийн тодорхой нөхцөл байдал, үйл явдлаас ангид авч үзэж ойлгох аргагүй… Continue reading Ислам шашны үүсэх үеийн түүхэн нөхцөл