Будлын орон буюу Потала

Бурхан шашны нэгэн өлгий нутаг гэж болох Төвд соёлын болон түүхийн дурсгалуудаараа дэлхийд алдартай билээ. Тэр дундаа Төвдийн нийслэл Лхас хотод орших Потала ордон дэлхийн хамгийн анхны өндөр барилгуудын нэгэнд тооцогдох бөгөөд төвдийн ард түмний үндэсний бахархал болсоор зуун зуун жилийг ардаа орхижээ.

Дэлхийд алдартай Потала ордон Хуучин Лхасын баруун талд орших Улаан хэмээх ууланд орших бөгөөд анх 640-өөд оны үед Соронзангамбо хааны үед баригдсан гэж үздэг.

Потала ордон 117 метрийн өндөрт орших ба 1000 илүү өрөөтэй гэнэ. Эдгээр нь нийтдээ 130000 хавтгай дөрвөлжин метр талбайг эзэлдэг. Потала ордны нэг хэсэг болох Улаан ордон өмнөх Далай лам нарын шарилыг агуулж байдаг бунхныг өөртөө багтаадаг.

Харин Төвдийн засаг захиргааны удирдлага, Далай лам, түүний хамтран зүтгэгчдийн ажлын танхим байсан газар Цагаан ордонд байрладаг. Цагаан ордон анх 1648 онд баригджээ.

Потала ордны түүх тийм ч шулуун байсангүй. IX зууны үед уг ордон дайны хөлд сүйдсэн гэдэг. Харин 5-р Далай лам дахин сэргээж XVII зууны үед сэргээж дуусгасан гэдэг.

Энэ ордон өөртөө  мөн түүхийн олон чухал баримтуудыг хадгалдаг. Үүний нэг жишээ бол 1652 онд 5-р Далай лам Хятадын эзэн хаан Шун Зин хоёрын нэгэн уулзалтыг дүрсэлсэн зураг юм.

Үүнээс гадна Поталад Төвдийн соёл урлагийн томоохон бүтээлүүд, уран зураг, барилга байгууламжууд олон бий.  Поталад хамгийн дээд хэмээн шүтэгдсэн Сасон Ланжий хэмээх нэгэн хана байдаг бөгөөд энэ хана дээр Эзэн хааны хөргийг дүрсэлж, “Их эзэн хаан түм түм наслах болтугай” хэмээх  ерөөлийн үгийг Хан, Манж, Монгол, Төвд хэл дээр бичсэн байдаг ажээ.

Ж.Алтайбаатар

Дээдийн дээд номын хүрдэн буюу Бурханы шашны 108 асуулт, 2003

2 thoughts on “Будлын орон буюу Потала”

  1. Нэг хүн түм буюу 10000 наслана гэж байхгүй дээ.
    За хойд дүр юмуу гэхээр Түвдэд дүр тодруулдаг болоод дөнгөн данган 300-400 жил л болж байгаа.
    Түвдийн есөн шидийг мэдэх биш. Хойд төрөл ярьдаг Түвдээс л гарсан үг юмуу даа.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s